Татварын хэлтэс тэргүүний агентлагаар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тахиа жилийн тэргүүний агентлагаар Татварын хэлтэс шалгарлаа. Тус хэлтэс 2017 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 24.4 төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Үүнээс тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд улс болон орон нутгийн төсөвт 4.8 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь 2016 оныхоос татварын хувь хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан зэрэг тодорхой үзүүлэлтээр Татварын хэлтэс бусдыгаа манлайлсан аж.
Харин хоёрдугаар байрт Эрүүл мэндийн газар, гуравдугаар байрт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шалгарав. Тэргүүний хамт олноор Замын-Үүд сумын НААҮ ОНӨ ХХК, Улаанбадрах сумын ЗДТГ-ын, Дэлгэрэх сумын хүүхдийн цэцэрлэг, улсын бүртгэлийн хэлтэс тодорчээ.
Тэргүүний ажилтнаар аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч Должинсүрэнгийн Баярсайхан, Боловрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Эрхэмбаатарын Нямцэцэг, Улаанбадрах сумын соёлын төвийн эрхлэгч Чулуунбаатарын Цэцэгмаа, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын жолооч Мальчикийн Дэлгэрсайхан, “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн албаны дарга Хүрэлийн Бариадбаасанжав, аймгийн Төв номын сангийн фондын эрхлэгч Гэрэлийн Цэндсүрэн, "Замын-Үүд" орон нутгийн өмчит компанийн жолооч Бумчингийн Мөнхтөр, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Дүгэрийн Цэрэн, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Дашцэрэнгийн Түвшинбаяр нар шалгарав.
Эрхэлсэн ажилдаа тэргүүлсэн сум, агентлаг болнон ажилтан албан хаагчид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийг хэрэгжүүлэх үйлсэд амжилт гаргаж ажилласан байна.

Х.Эрдэнэбулган