Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 94.6 хувьтай гэж дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 94.6 хувь буюу үр дүнтэй гэж үнэлжээ.
2017 оныг Дорноговь аймгийн ЗДТГ-аас их бүтээн байгуулалтын жил болгон зарласан бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байна. Үүнээс дурдвал, Сайншанд сумын зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төв, нэгдүгээр багт Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, “Мандах наран” 1000 айлын орон сууцны цогцолбор Сайншандад 560 айл, Замын-Үүд суманд 240 айл, Замын-Үүд сумын 960 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулж, аймгийн төвийн 7,6 км авто замын шинэчилжээ.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь худалдааны төв”-ийн гадна талбай, аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлэг, Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл, Дархан муу мянган холбоот хошууны хөрөнгө оруулалтаар “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижуулжээ.

Х.Эрдэнэбулган