Нас барсан 493 иргэний 300-д нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаардлагатай байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймагт 493 хүн нас барсны 300-д нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгтэй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг өвчин нь илаарших боломжгүй иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх болон өвчтөний ар гэрийхэнд нь ойлгуулахад чиглэгддэг юм.
Анагаахын шинжлэх ухаан талаасаа амьдрах боломжгүй буюу “эцсийн зогсоол”-доо ирсэн өвчтөн өвчиндөө шаналж, бие махбодь нь ч “үхжих” тэр үед өвчтөний сэтгэл санааг тайвшруулах, хүлээн зөвшөөрүүлэх, усанд оруулж, дуртай хоолыг нь өгч, нээлттэй ярилцаж, үнэ цэнийг нь мэдрүүлэх нь өвчтөнд богино хугацаанд ч гэсэн баяр баясал төрүүлдэг байна. Иймд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зорилгоор Орхон аймгийн эрүүл мэндийн салбарынхны дунд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, профессор Д.Одонтуяа удирдсан юм.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 1343 өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаагаас 398 нь хорт хавдрын улмаас шаналж байна. Мөн тархины цус харвалт, зүрх, уушгины архаг дутагдал, чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэр, сүрьеэ, бөөрний архаг дутагдалтай иргэдэд дээрх тусламж өгөх шаардлага гарчээ. ДЭМБ-аас хөгжиж буй оронд 100 мянган хүн ам тутамд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний 8-10 ортой тасаг байх хэрэгтэй гэсэн судалгаа байдаг аж. Тэгвэл Орхон аймагт БОЭТ-д 14 ортой 2 тасагтай юм. Мөн 2017 онд л гэхэд, хорт хавдартай 916 иргэнд 124 сая төгрөг, хими эмчилгээний зардалд 20 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэсэн нь бусад аймгаас давуу талтай байна гэж АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, профессор Д.Одонтуяа онцолсон юм.

Б.Оюун-Эрдэнэ