Тарагт сумын Туяа багийн малчдад өвс, тэжээл үнэгүй өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаад буцлаа. Тэрбээр Тарагт сумын Туяа багийн малчин өрхүүдээр орж, өвс тэжээл үнэгүй олгосон юм.
Тарагт сум нийт 275, 000 толгой мал тоолуулснаас Туяа багийн 200 гаруй малчин өрхөд 89,895 толгой мал байна. Цас ихээр орж, цаг агаар эрс хүйтэрч байгаа нь малчдад багагүй бэрхшээл учруулж байгааг хэлж, өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохыг хүслээ. Мөн Хайрхандулаан, Нарийнтээл сумдаас отрын малчид их ирж байгаа нь мал бэлчээрлэх боломжгүй болгож байна гэж байв. Гишүүн тойргийн малчдынхаа санал сэтгэгдлийг сонсож, төрийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгөн 30 тонн өвс үнэгүй олгосон юм.

Б.Батчимэг