Ардчилсан намаас тайван жагсаал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-01 16:17:31
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Архангай аймаг дахь Ардчилсан намаас тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг, бензиний үнэ нэмэгдсэн, татварын нэмэгдлийг эсэргүүцэж 200 гаруй хүнтэй тайван жагсаал хийлээ. 14.55 цагт эхэлсэн уг жагсаалд оролцогчид эрх баригч Монгол Ардын намаас мөрийн хөтөлбөрийн амлалтыг нэхэж 5 зүйл бүхий шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

Шаардлагын хариуг энэ сарын 25-ны дотор бичгээр ирүүлэхийг шаарджээ.




 

Б.Гэрэлт-Од
相关新闻