Аргаль, угалз өвс марааны хашаатай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Номгон ууланд 20 гаруй аргаль, ургалз нутаглаж амьдардаг. Тэдэнд БОАЖГ-аас байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас биотехникийн арга хэмжээний өвс, тэжээл, хужир мараа хадгалах хашаа барьсан өгсөн байна.
Саяхан 30 боодол өвс, 5 шуудай марааг тус хашаанд буулгасан нь аргаль угалз, буга энд ирж өвс тэжээлээ идэж хэвшээд байгаа ажээ.
Дараагийн ээлжийн өвс, марааг удахгүй хүргэж байршуулна гэдгийг БОАЖГ-аас мэдээллээ.

Б.Гэрэлт-Од