Хошой аварга малчин 30 гаруй өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-01 10:52:32
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулжээ. Энэ жил Архангай аймгаас тахиа жилийн “Улсын аварга малчин”-аар нийт 12, хошой аварга малчин, "Улсын аварга саальчин"-аар тус бүр нэг нэг шалгарсан байна.  

Энэ жил улсын хошой аварга малчин болж байгаа Хайрхан сумын Могой багийн малчин С.Даваадорж гуай өдөө 60 гарч яваа буурай юм. Ханийнхаа хамтаар 6 хүүхэд төрүүлж өсгөн, өдгөө бас л малд хайртай малчин айлууд болгожээ. С.Даваадорж гуай одоо бод, бог мал нийлсэн 2100 гаруй толгой малтай. Тэрээр малчин болсноосоо хойш нийт 34 айлыг малжуулсан буянтан юм. Анх 2001 онд сумын мянгат малчин, 2005 онд аймгийн сайн малчин, 2010 онд улсын сайн малчин болж байсан бөгөөд өдгөө энэ жил тахиа жилийн улсын аварга малчин болж улсын хошой аварга хэмээх алдар цолыг хүртсэн нь түүний малд нүдтэй, уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

Өнгөрсөн жил буюу бичин жилийн Улсын аварга малчнаар Архангай аймгаас нийт 9 малчин, Улсын аварга саальчнаар хоёр хүн шалгарч байсан юм.
Архангай аймгийн хувьд  200 гаруй улсын аварга малчин бий гэсэн бүртгэл байдаг ажээ.
 
Б.Гэрэлт-Од
相关新闻