Цэцэг суманд өвс тэжээл, шатахууны тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Цэцэг суманд өөрийн сумын 178317 мянган мал, гадны аймаг, сумдын 30 гаруй мянган мал өвөлжиж байна. Агаарын темпратур өдөртөө хасах 25-27с градус, шөнөдөө хасах 40-42 с градус хүйтэрч, сумын нийт нутгаар 10-15 см зузаан цас орж, энэ сарын 17-ны өдрийн байдлаар 243 толгой мал хорогдсон байна. Сумын өвсний аюулгүйн нөөцөд 2000 орчим шахмал өвс авснаас одоогийн байдлаар 700 орчмыг нь малчдад хүргүүлж байна.
Тус сум “Малчиддаа тусалъя” аяны хүрээнд мөнгөн тусламж 2,3 сая төгрөг, бензин, түлш малын нэмнээ, өвс тэжээлийн хандив цуглуулан ажилласны зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт сумын Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг томилон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах үеэр малчдаас 483 боодол өвсний захиалга авч ирсэн байна.

Цэцэг суманд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн нөөцөөс хямдралтай үнэ бүхий 600 боодол өвс, 200 уут тэжээл, хүн амын эрүүл мэндэд анхаарч 300.0 мянган төгрөгийн эм тариа өгч, нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулсан байна. Сумынхаа малчдаа эргэж тойрох зардалд зориулан 500 л шатахууны дэмжлэг үзүүллээ.
А.Бямбасүрэн