Тайван жагсаал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-28 12:42:30
Ховд/МОНЦАМЭ/ Тэтгэврийн нас, 9 төрлийн татварыг нэмэгдүүлж, бензин шатахууны үнийн өсөлт, өргөн  хэрэглээний барааны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал энэ оны хоёрдугаар 01-ний өдөр 11:00 цагт  Ард Аюушийн талбайд болох юм байна.
Тайван жагсаалд ард иргэд  зарим улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, орон нутгийн засаглалын тогтворгүй байдал, бензин шатахууны үнэ ханш дагаад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэсэн, төрийн залгнамж халаа устаж, төрийн албан хаагчдыг нам эвслээр ялгаварлаж байгаа, тэтгэврийн насыг хойшуулж байгааг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлэх юм байна.
Монгол орны хэмжээнд жилд ганц удаа тохиодог уламжлалт цагаан сарын баяр болох үеэр бүх төрлийн барааны үнэ ханш нэмж, ард иргэдийг туйлдуулж байгаатай төрийн байгууллага тэмцдэггүй, өвлийн ид хүйтэнд түлээ нүүрсгүй, идэх хоолгүй өлөн зэлмэн амьдарч байгаа ард түмний эрх ашгийн төлөө төр хариуцлага хүлээх хэрэгтэй үзэж иргэд жагсаал хйих гэж байгаа ажээ.

                                                                                                                          А.Бямбасүрэн
相关新闻