Ө.Энхтүвшин:Бэлчээрийнхээ даацад нийцүүлж малаа өсгөх нь МАА-н гарцаагүй шийдэл болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын "Шуурхай бүлэг" баруун бүсийн төв Ховд аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийлээ. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт нар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Ховд аймгийн сумдаар 5-10 см цасан бүрхүүл тогтож, хунгарласан газраа 10-30 см-т хүрч, мал бэлчээрлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэд байна.
Аймгийн нийт нутгийн 94 орчим хувь нь цасан бүрхүүлтэй болж, шөнөдөө 29-42 хэм, өдөртөө 22-30 хэм хүрч хүйтэрч байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар 27740 мал хорогдож (үүнээс тэмээ 157, адуу 840, үхэр 1365, хонь 8364, ямаа 17014), 3585 мал хээл хаясан мэдээтэй байна.
Тус аймгийн Чандмань, Манхан, Дарви, Дөргөн, Мөнххайрхан, Мянгад сумдад малын хорогдлын ихэнх хувийг эзэлж байгаа .юм.
Малчид, ард иргэдээс хамгийн их санал тавьж, анхаарал татсан асуудлуудын нэг нь энэ жил “өвсгүйн зуд” болж байгааг онцолж танилцууллаа. Тухайлбал иргэд, олон жилийн зудыг үзэж байсан. Гэхдээ энэ жилийнх шиг газарт ганц ч өвсгүй зуд харж байгаагүй гэдгийг хэлж байгаа нь хавар нэлээд хүндрэх төлөвтэй байгааг харуулж байна гэж Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт мэдээлэлдээ дурьдлаа.
Аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад нийт 12 суманд 6000 боодол өвс, 2400 уут тэжээлийг малчдад хүргэсэн байна.
Аймгийн хэмжээнд өвөлжилт хүнд байгаа сумдад 472 сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээл, шатахуун, гурил будаа, бусад эд материалын тусламжийг орон нутгаас үзүүлсэн гэдгийг Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой Комиссын шуурхай бүлэгт танилцууллаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Цаг агаар хүйтэрч, нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ өдрүүдэд Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг аймгуудад явуулж, газар дээр нь шийдэх асуудлыг шийдээд явж байна. Бид зудыг, бэрхшээлийг хамтдаа даван туулна. Хойшид ч ирэх өвөл хүнд болно гэсэн төлөвлөгөөгөөр жил бүрийн өвөлд эртнээс бэлдэж байх нь чухал. Өвс, ус, бэлчээрийнхээ даацад нийцэж малаа өсгөмөөр болжээ гэдэг нь мал аж ахуйн гарцаагүй шийдэл юм. Аварга, шилдэг малчнаар мал сүргийнхээ чанарыг сайжруулсан хүнийг л шалгаруулах нь зүйтэй” гэв.
Ховд аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт хэд хэдэн санал, хүсэлтийг тавилаа.Үүнд: Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Зэрэг, Дуут сумдын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг автомашинуудын гүйлт, километр дууссан, эвдрэл, гэмтэл тогтмол гарч эрүүл мэндийн үйлчилгээ явах боломжгүй болсон тул гурван автомашин, Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарт 1000 тн өвс, 250 тн тэжээлийн тусламж, Мөст сум дахь шатахууны цэгээс 100 тн түлш хөнгөлөлттэй үнээр гаргах, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2018 онд төллөх төл малд 5-7 дугаар сард хийх вакциныг шийдвэрлүүлэх зэрэг саналыг "Шуурхай бүлэг"-т уламжиллаа. Ховд аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Ховд аймагт улсын нөөцөөс 400 тонн өвсийг үнэгүйгээр, 250 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө.

А.Бямбасүрэн