Гүржийн сумоч Точиношин анх удаа түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртэх болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-27 17:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Гүрж бөх Маэгашира Точиношин, Шохозанг давж 13 даваа, 1 унаатай Макүүчид түрүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртэхээр боллоо.

Түрүүлэх болзлоо хангасан Точиношиноос сурвалжлагч ярилцлага авсан юм. Тэрбээр “Би өөрийгөө түрүүлсэн гэдэгт одоо ч гэсэн итгэж чадахгүй байна. Түрүү бөх болж багшийнхаа ачийг бага боловч хариулж чадсандаа маш их баярлаж байна. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст болон Гүржийн ард түмэн, ахан дүүстэй чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон юм. Точиношины хувьд Кекүтэнхо Н.Цэвэгням хамгийн олон буюу 86 башёгийн дараа дээд зиндаанд түрүүлсэн амжилтын араас дөрөвдүгээрт буюу Макүүчид 58 башё барилдсаны дараа түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртсэн сумочоор тодорсон байна.

Харин гурван өдөр дараалан унасан  71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясүд дахин унаж. 10 даваа 4 унаатай болов.
Харин Озэки Гоэйдо, Митакэүмиг унагаснаар 8 даваатай болов. Тэрбээр маргааш Какүрюү аваргатай барилдана.

Ичиножёо А.Ичинноров Такарафүжиг давлаа. Тэрбээр 9 давсан учир Комүсүби цол цаашлаад Сэкиваке цолтон болох боломж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн
нар хоорондоо барилдан Араваши давж 7 даваа, 7 унаатай, Тамаваши 5 даваа, 9 унаатай болов.
 

Д.Өлзий

相关新闻