Ж.Батбаясгалан: 2018 онд 60 мянган тонн нүүрсний хэрэглээг хязгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулгыг сонслоо.
Энэ оны нэгдүгээр сарын 01 хүртэл хэрэгжих байсан нийслэлд орон сууц худалдан авсан эсхүл удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатайгаас бусад тохиолдолд Улаанбаатар хотыг зорих шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2020 он хүртэл сунгасныг Ж.Батбаясгалан танилцуулгынхаа эхэнд онцлов. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод орон сууц худалдан авах, эмчилгээ хийлгэх шалтгаанаар 9949 иргэн шилжин ирсэн бол 11 мянга 256 иргэн орон нутагт шилжжээ. Ингэснээр иргэдийг агаарын бохирдлоос хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 202 мянган өрх. Мөн 11-100 кВт хүртэлх хүчин чадалтай усан халаалтын 2724 зуух, 101 кВт-аас дээш хүчин чадалтай 321 нам даралтын зуух утаа “үйлдвэрлэж” байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт 101 кВт-аас дээш хүчин чадалтай 228 зуух буулгахаар төлөвлөснөөс 2017 онд 45 халаалтын зуухыг буулгаж, 56 хэрэглэгчийг нь төвлөрсөн халаалтын системд холбожээ. 2018 онд 68 халаалтын зуухыг буулгах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр 60 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлана гэдгийг танилцууллаа.
Тэрбээр, “Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулан, 6363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон. Мөн БХЯ-ны Зэвсэгт хүчин жанжин штабын 300 айлын орон сууц, Баянгол дүүргийн XI хорооны 36 дугаар байр, ерөнхий боловсролын 34, 63, 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн байрыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холболоо. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшуулалд 114 мянга 512 хэрэглэгч хамрагдаж, 3.5 тэрбум төгрөг хэмнэсэн байна.
Сургууль, цэцэрлэг зэрэг орон байрны доторх агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, эмнэлгийн ажилтан, оюутан, сурагчдыг оролцуулсан сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулж байна. Мөн 2017 онд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1,2 дугаар бүст байрлах 93 цэцэрлэг, 26 сургуулийн бага анги, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасагт нийт 5500 гаруй агаар шүүгч төхөөрөмж олгосон. Одоо 3, 4 дүгээс бүсийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар шүүгчээр хангах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Ч.Ариунболд