Өвөл, хаврын улиралд хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өвөл, хаврын улиралд хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглосон захирамж гаргалаа.
Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.2 дахь заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 17.1.3 дахь заалт болон Хөдөлмөрийн сайдын 2016 оны тушаалаар баталсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 3.10 дахь заалтыг тус тус үндэслэн энэхүү захирамжийг гаргасан байна.

Захирамжинд жил бүрийн 11 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан сунгаа, үсэргээнд хүүхдээр морь унуулахыг хориглосон байна. Мөн хурдан морь унаач хүүхдийг эрсдлээс хамгаалж, гарч болзошгүй сөрөг нөлөө үр дагаварыг олон нийт, эцэг эх, уяачдад мэдээлж, хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг сумдын засаг дарга нарт үүрэг болголоо.
Д.Мишигсүрэн