Шүлхийгээр өвчилсөн малыг тусгаарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Их Боргидой” буюу 2 дугаар багийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. “Хөөврийн бор үзүүр” хэмээх газар өвөлжиж байгаа малчин Б.Мөнх-Эрдэнийн хотонд шүлхий өвчнөөр үхэр өвчилсөн байж болзошгүй байна” гэсэн мэдээллийг сумын малын их эмч Ё.Индраабод өгсний дагуу аймгийн Онцгой байдын газар, Мал эмнэлгийн албаны баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, голомтын сэжиг бүхий бүсэд байгаа айлын хонь, ямаа, үхрээс дээж аван УМЭАЦТЛ-ийн шинжилгээнд явуулснаар шүлхий өвчин болох нь тогтоогджээ.
Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдан шуурхай арга хэмжээг авч, голомтын бүсэд байгаа 17 өрхийн 6660 толгой малын судалгааг гарган 155 үхэр, 3791 хонь, 2714 ямаанд үзлэг тандалтыг зохион байгуулж, эхний удаагийн шинжилгээгээр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн 15 ямаа, 16 хонь, 12 үхрийг тусгаарласан байна. Мөн ойр орчмын айл өрхүүдэд тандалт хийн ариутгал, халдваргүйжүүлэлт явуулж, шүлхийн өвчлөлийг тархаахгүйгээр дарах арга хэмжээ авч байгаа аж.
Аймгийн Засаг даргын А/30 тоот захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, онцгой комиссийн хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж байгаа ба хээрийн долоон штаб, хяналтын зургаан постонд 58 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн Баянхонгор аймгийн ОБГ-тай хамтран Нарийнтээл сум дахь постын үйл ажиллагааг эрчимжүүлж, зорчин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Б.Батчимэг