“Хуулиа мөрдье-21” нөлөөллийн ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-25 13:27:42
Ховд/МОНЦАМЭ/ Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Хуулиа мөрдье" нөлөөллийн үйл ажиллагааг Ховд аймгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран энэ  оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан дээрх байгууллагууд өсвөр үе оюутан залуучууд, 12 жилийн 6 дугаар сургууль, 12 жилийн гуравдугаар сургуулийн өсвөр үеийнхэнд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар мэдээлэл хийжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудал нийт 350 аж ахуйн нэгж үйлчилгээний газруудаар явж нөлөөллийн арга хэмжээний тухай мэдээлэл хийж, холбогдох хуулийн заалтуудыг таниулан улмаар 1000 орчим постер тарааж хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллажээ.
А.Бямбасүрэн
相关新闻