Ховд их сургуулийн багш БНХАУ-ын их сургуульд зочин багшаар ажиллахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-25 13:13:49
Ховд /МОНЦАМЭ/ Ховд Их Сургуул ийн захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн өнгөрсөн онд  хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд ХИС-аас зочин багш ажиллуулахаар хэлэлцэн тохиролцсон билээ. 
Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж тус сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн багш, доктор В.Янжиндулам БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд зочлон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, магистрант, докторантурын оюутнуудад Монгол хэлний нээлттэй хичээл заан, энэ оны гуравдугаар сараас зочин багшаар ажиллах эрхээ баталгаажуулаад ирлээ. 
В.Янжиндулам багшийн нээлттэй хичээлд сууж үнэлгээ өгсөн Баруун хойтын үндэстний их сургуулийн удирдлага, багш, оюутнууд түүнийг сайшааж, оюутнуудын монгол хэлний мэдлэгийн түвшинг богино хугацаанд ахиулах боломжтой гэдгийг онцолжээ. Энэ тухай БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн Гадаад харилцааны алба болон Монгол хэл, соёлын сургуулиас мэдэгдлээ гэж тус сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ.
                                                                                                                               А.Бямбасүрэн
相关新闻