Гар бөмбөгийн тэмцээнд ЗЦА-ны баг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2018-01-24 16:22:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний өмнөхөн удирдах ажилины дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. "Хүч" спорт хороонд болсон гар бөмбөгийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтан 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Замын цагдаагийн албаны баг тамирчид түрүүллээ.
Тэмцээнд түрүүлсэн баг тамирчдад дурсгалын цом, батламж, алтан медаль гардуулав. Дэд байрт Төвийн бүсийн баг, гуравдугаар байрт ЦЕГ-ын баг шалгарч мөнгө, хүрэл медаль, батламж гардав.
Мөн шилдэг тоглогчдыг ч  шагнаж урамшуулсан юм. Тэмцээнд оролцогчдод ЦЕГ-ын газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар  шагнал гардуулж, баяр хүргээд, энэхүү тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсноо мэдэгдлээ гэж ЦЕГ-ын хэвлэлийн ажилтан Б.Будхүү мэдээллээ.
Ж.Батсайхан
相关新闻