Чандмань сумаас сонгогдсон төлөөлөгчид малчдад туслах уриалга гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Чандмань сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Н.Батцагаан, Т.Баатарзориг нар санаачлан Ховд аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийг “Малчдад туслах, сайн үйлсийн аянд“ уриаллаа.
Харин тус аймгийн хэмжээнд өмнө нь өрнөсөн Малчдад туслах аяны хүрээнд цугласан ард иргэдийн хадиваас дулаан хувцас, лаа шүдэнз, өвс тэжээлийг хүргэж өгсөн байна. Нүүдлээр яваа малчид өвс, тэжээл нэн хэрэгцээтэй байгаа бөгөөд гар дээр бэлэн мөнгөгүй байгаа учраас худалдан авч чадахгүй байгааг уламжилсан байна.
Чандмань сумын малчид өнгөрсөн зун,намар гандуу байснаас малчид зэргэлдээх 4 аймаг, 17 сумын нутагт идэр есийн хүйтнээр отроор нүүдэллэн амьдарч байна.
Сүүлийн өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр цас орж, тал газраа 10 см, ууландаа 20 см, гуу жалгандаа 40-50 см зузаан хунгарласан байна.
Сүүлийн өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр цас орж, тал газраа 10 см, ууландаа 20 см, гуу жалгандаа 40-50 см зузаан хунгарласан байна.
А.Бямбасүрэн