Нягтлан бодогчид гадаадад мэргэжил дээшлүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 13 нягтлан бодогч гадаадад мэргэжил дээшлүүлэхээр боллоо.
Тус аймагт "Зөгийн үүр" хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ удаа нягтлан бодогч нар хамрагдаж байгаа бөгөөд тэднийг Тайванийн "Мин Чуан " их сургуульд богино хугацааны туршлага судлах, сургалтад хамруулахаар эрхийн бичгийг нь гардуулж өглөө. Сумдын санхүүгийн алба, аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарыг хамруулж буйгаараа онцлог юм.
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байна. 2017 онд нийт 240 хүнийг хамруулж туршлага судлуулжээ.
Д.Мишигсүрэн