Цагдаагийн албан хаагч тэдний ар гэрийнхний дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-23 19:06:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн цагдаагийн албан хаагч тэдний ар гэрийнхний дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо.
Тус аймгийн Цагдаагийн алба хаагчдын ар гэрийхнээс санаачлан Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтарсан “Хамтын ажиллагаа- Нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд алба хаагч, тэдний гэр бүлийнхний дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс, Ханбогд, Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагч гэр бүлийнхэн хүрэлцэн ирж оролцсон байна.

Тэмцээний тэргүүн байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид, дэд байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг, гутгаар байрыг Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн баг тамирчид эзэлж, “Тэгш тоглогч”-оор Ханбогд сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Цэрэнчимэдийн гэргий шалгарлаа. 
Цагдаагийн Ерөнхий Газраас дэвшүүлсэн удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх зорилтын хүрээнд тасгийн дарга нар гэр бүлийн хамт хариуцсан тасгийнхаа багт орж тоглосон нь тэмцээний онцлог байлаа. Дээрх тэмцээнийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, “Ноён богд уул” ХХК-ийн хамт олон 
ивээн тэтгэсэн байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻