Малын хорогдол 11,0 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-23 10:17:15
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч байгаа учир аймгийн Онцгой комисс тогтмол хуралдаж холбогдох асуудлуудыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын гишүүдэд өвөлжилт хүнд байгаа сумдыг хуваарилан өгч, өвөлжилтийн болон цаг үеийн нөхцөл байдалд хяналт тавих, мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь шинэчилж ажиллах үүрэг өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11,0 мянган толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17, 20-21-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, Алтайн өвөр говиор цаг агаар тогтуун, бусад сумдын нутгаар сарын сүүл хүртэл хүйтний эрч сулрахгүй байх төлөвтэй байгаа учраас цагийн байдал улам бүр хүндэрч болзошгүй байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр ОХУ-аас оруулж ирэн орон нутагт олгож байгаа тэжээлээс эхний ээлжинд сумдад олгохоор төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог хэллээ.
                                                                                                                                            А.Бямбасүрэн 
相关新闻