Тэрбумтнуудад зориулсан иргэний танк бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-22 19:23:09
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Чинээлэг худалдан авагчдад зориулан “Ripsaw EV3-F1” хэмээх иргэний зориулалттай танк зохион бүтээж байгаагаа Америкийн “Howe and Howe Tech” компани мэдэгдлээ.

1500 морины хүчтэй “Тамын муур” хэмээх хөдөлгүүрээр тоноглогдсон уг танк нь цасны машин мэт ердийн тээврийн хэрэгслийг гүйцэж, бартаатай замд чөлөөтэй явах чадвартай гэнэ.

“Howe and Howe Tech” компани тусгай загварын гинж боловсруулсны хүчинд уг танк нь эргэлт болон жолоодлогын гайхамшгийг батлан харуулаад байгаа аж. Танкны онцлох шинжүүд тэр дундаа хурдны дээд хэмжээ, нөөц явалтыг одоогоор мэдээлээгүй байна. Гэсэн хэдий ч “Ripsaw EV3-F1” нь хоёр секундын дотор 100 км/цаг хурдалдаг нь гарцаагүй юм. Танкны өртөг хамгийн багадаа 500 мянган ам.доллароор үнэлэгдэх бололтой.
 
Э. Аянзаяа 
相关新闻