Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг төслөөс өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-22 18:49:26

Завхан/МОНЦАМЭ/. Завханд АДРА Монгол ОУБ-ын Эдийн Засгийг Дэмжих Хөтөлбөрийн хүрээнд хоршооны 1000 гаруй гишүүн ноосны чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Завханы ноос, газар тариалан, сүү цагаан идээний 28 хоршооны 1042 гишүүнтэй АДРА хамтран ажиллаж байна.
Анхлан байгуулагдсан, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүний борлуулалт, худалдааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, зах зээлд танигдах нь бэрхшээлтэй асуудлуудын нэг байдаг. Иймд тус хөтөлбөрийн зүгээс  энэ асуудлыг нь шийдвэрлэхэд нь туслах төрөл бүрийн сургалт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Төсөлд хамрагдаж буй хоршооны гишүүд ноос ноолуур боловсруулах анхан болон дунд шатны сургалтанд сууж улмаар ноосон бүтээгдэхүүний жижиг үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг авахаас гадна ноосон бүтээгдэхүүн хийх арга аргачлалд суралцаж байна. Энэ жил зарим хоршоод ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг төслийн шугамаар авах юм байна.

Б.Мягмарсүрэн

 

相关新闻