“Эрдэнэт үйлдвэр” ХХК цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцыг 48 Мвт-аар өргөтгөж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Уг өргөтгөлийн барилгын ажлыг БНХАУ-ын “Харбин электрик интернэйшнл” компани түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, хөрөнгө оруулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК ажиллаж нийтдээ 41.8 сая ам.доллар зарцуулжээ.
Үүнээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станц нь 2.5 Мвт-ын хоёр турбин ашиглаж байсан бөгөөд өргөтгөснөөр тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн турбин нэмж сууриллуулжээ. Ингэснээр нийт хүчин чадал нь 53 Мвт болж өсөж Эрдэнэт үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч болж байгааг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс худалдаж авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээгээ бууруулж зардлаа хэмнэж байгаа юм. Тус үйлдвэрийн эдийн засагчдын хийсэн тооцоогоор эрчим хүчний зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18.361 тэрбум төгрөгийн орлогыг шинээр бий болгож нийт 36.5 тэрбум төгрөгийн ашгийг жилдээ олох боломжтой болжээ.
Нээлтийн ёслолд оролцсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Хүйтний улиралд манай эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дутагдал үүсэж байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний импортын хэмжээ өсөж буй. Яг ийм цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК 48 Мвт-ыг нэмж ашиглалтад оруулж байгаа нь сайшаалтай хэрэг” гэсэн юм.
Уг төслийг хэрэгжүүлэх гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Харбин электрик интернэйшнл” компани 2015 оны есдүгээр сард байгуулж, 2016 оны тавдугаар сараас барилга угсралтын ажил эхэлж, 2017 оны 10, 11-р сард иж бүрэн туршилт амжилттай хийснээр өнөөдөр ашиглалтад оруулж байна.
Б.Оюун-Эрдэнэ