Шатарчид Пёнчан хотноо 7 алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-22 09:52:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Пёнчан-2018" өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулсан Дэлхийн оюуны спортын их наадамд өрсөлдсөн Монголын шатарчид долоон алтан медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд Англи, Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг зэрэг орноос нийт 320 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсноос манай тамирчид 7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Энэхүү чансаа өндөр тэмцээнд манай улсаас нийт 30-аад шатарчин 7-23 хүртэлх насны ангилал тус бүр дээр өрсөлдөж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Сүүлчийн өдрийн нээлттэй тэмцээнд нийт 400 гаруй шатарчин өрсөлджээ. Нээлттэй тэмцээний ангилал тус бүр дээр мeдаль хүртсэн шатарчдын нэрсийг танилцуулахад, Долоон насны эрэгтэй ангилалд Б.Агьбат- алт, Б.Гэрэлтмөнх-хүрэл, З.Тэмүүл- тусгай байр, найман насны эрэгтэй ангилалд Б.Гэрэлт-од алт, есөн нас эрэгтэй ангилалд ДШХ-ны дэд мастeр Б.Тэнүүнболд- алт, 10 насны эрэгтэй ангилалд З.Ананд-хүрэл, 10 нас эмэгтэй ангилалд, ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Д.Өнөрзул алт, Ч.Ханыл-мөнгө, 12 нас эмэгтэй ангилалд ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Н.Энхболор-алт, ДШХ-ны эмэгтэй дэд мастeр Д.Мөнхзул-мөнгө, 12 нас эрэгтэй төрөлд Х.Тэмүүжин-алт, З.Ангар-мөнгө, Сөүл дэх Монгол сургуулийн сурагч У.Тогтохбаяр-тусгай байр, Ө.Гарьд-тусгай байр, 16 нас эмэгтэй ангилалд, М.Мандухай-мөнгө, 16 нас эрэгтэй ангилалд, ДШХ-ны мастeр Г.Булганхан- мөнгө, 18-аас дээш насны ангилалд Н.Мөнхжаргал- хүрэл, ДШХ-ны мастeр Э.Хулан-тусгай байр тус тус хүртжээ.

Д.Өлзий
 
相关新闻