Судалгааны камерт 46 зураг хадгалагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-20 21:05:09

Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны зэрлэг амьтдын байршил тоо толгойг тогтоох нарийн мэдээлэл цуглуулах зорилготой камерт энэ сард хөдөлгөөнт ба хөдөлгөөнгүй дүрс бүхий 46 гэрэл зураг хадгалагдсаныг хуулж авчээ. 
Дөрвөн жилийн өмнө зэрлэг амьтдын байршил тоо толгойг тогтоох нарийн мэдээлэл цуглуулах зорилгоор дөрвөн ширхэг автомат камерыг авч суурилуулжээ. Өдгөө эдгээр камеруудыг сард нэг удаа эргэж гэрэл зургуудыг хуулж авч судалгаанд ашигладаг байна. Энэхүү камер нь хөдөлгөөн мэдэрдэг ба амьтдын зөрөг жим, үүр ноохой гэх мэт газруудаар байрлуулан тухайн амьтны зан төрхийн зураглалыг авахаас гадна тэр болгон судлаачдын аваад байдаггүй зэрлэг амьтдын зураглалыг буулгадгаараа маш давуу талтай юм байна. Тус камер нь өнгөтөөр 24 цагийн турш зураг авах ба нэг хоногоос хэдэн сараар ч байрлуулж зураг авах боломжтой ажээ. Тусгай хамгаалалттай газрын ховор зүйлүүдийн байршил тархалт тэдгээрийн тоо толгойг тогтоох нь Хамгаалалтын захиргааны хамгийн чухал асуудал юм. 1930-аад оны үед Хангайн нуруунд биологийн төрөл зүйлийг илрүүлэх судалгааг Оросын судалгааны баг хийж гүйцэтгэж байжээ. Түүнээс хойш хэсэгчилсэн судалгаанууд хийгдэж байснаас өөр тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулсан судалгааны ажил хийж байгаагүй юм. Харин одоо дээрхи камерын тусламжтай тус газар судалгааны хэд хэдэн ажлыг хийгээд байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн   

相关新闻