Футзалын 16 хүртэлх насны улсын аваргаар “ДМЮ” баг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-20 07:58:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөвгүүдийн Футзалын УАШТ-ий 16 хүртэлх насныхны аваргын алтан медалийн эздээр "ДМЮ" баг тодорлоо.

Хөвгүүдийн 16 хүртэлх насны ФУАШТ-ий хүрэл медалийг Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” баг “Эрхэс”-ийг 3:4-өөр хожиж, өөрсдийн болгоод байсан.


Харин аваргын алтан цомын төлөөх тоглолт “ДМЮ”, “Дэрэн” багуудын хооронд өрнөж “Дэрэн”-ээс Т.Дөлгөөн /9’, 13’/, Г.Бат-Оргил /20’/ нар гоол оруулан “ДМЮ”-гийн М.Анар өөрийн хаалгандаа гоол хийж, 0:4-өөр тэргүүлж байв. Энэ байдал удалгүй өөрчлөгдөж “ДМЮ”-гээс У.Анхбаяр /23, 29’/,  М.Тэмүүжин /27’, 28’/ нар тус тус хоёр гоол оруулан үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, аваргыг торгуулийн цохилтоос тодруулах болсон.

Харин торгуулийн цохилт
ын үр дүн ялалтыг “ДМЮ” багийн талд байж 4:3-аар “Дэрэн”-г хожсоноор “ДМЮ” клубын 16 хүртэлх насны баг анх удаа ФУАШТ-ий аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртлээ.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Чингүүн /ДМЮ/, тэгш тоглогчоор Д.Өнөбилэг /Эрхэс/, мэргэн буучаар Б.Намсрайдорж /Арвис/ нар тус тус шалгарлаа.

МХБХ-ны 16 хүртэлх насныхны футзалын тэмцээн үүгээр дуусахгүй б
өгөөд энэ сарын 26-наас гуравдугаар сарын 24-нд “Хөвгүүдийн 16 насны лиг” болно. “Хөвгүүдийн 16 насны лиг”-т оролцох багуудыг танилцуулж байна. Үүнд: “ДМЮ”, “Дэрэн”, “Арвис”, “Эрхэс”, “Хараацай”, “Халиун-Од”, “Улаанбаатар сити”, “Сэлэнгэпресс”, Дархан-Уул аймаг, Төв аймаг гэсэн 10 баг өрсөлдөнө.
 

Д.Өлзий

相关新闻