Тэмээний баяраа хаалттай зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй суманд "Тэмээний баяр-2018" арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулах гэж байна. Баярын үеэр болох тэмээний уралдааныг хаалттай зохион байгуулах бөгөөд зөвхөн Сэврэй сумын тэмээчид, тэмээ бүхий иргэд оролцох юм байна. Хил залгаа аймаг сумдад малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор ийн хаалттай тэмээний уралдаан явуулах гэж байгаагаа зохион байгуулагчид хэллээ.
Энэ үеэр тус сумын 3 багийн иргэдийн нийтийн нэгдсэн хурал, "Манай аварга" сумын аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ. Мөн тэмээний зан үйлийн дагуу тэмээтэй сайхан хос, торомны уралдаан, үржил шимт буур шалгаруулахаас гадна малчдын тунд авхаалж самбаа сорьсон буухиа тэмцээнийг зохион байгуулах ажээ.

Д.Мишигсүрэн