Боксчид “India open”-д хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны анхныхаа хилийн чанад дахь тэмцээнд хүч үзэхээр бэлтгэл, сургуулилтаа эрчимтэй базааж байна.
Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 28-наас 2-р сарын 01-нд болох "India open" А зэрэглэлийн олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоно. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээр ахлуулсан манай боксчдыг 2018 онд гадаадад олон тэмцээн хүлээж байгаагаас хамгийн том тэмцээн нь ирэх наймдугаар сард Индонези улсад болох Азийн 18 дугаар их наадам юм.

Д.Өлзий