Багийн ажлын албадад компьютер өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-19 15:28:33
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын найм, Жаргалант сумын гурван багийн Ажлын албанд иж бүрэн компьютер өглөө. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн байгууллагуудыг анхан шатны мэдээллээр хангах боломж бүрдэж байна гэж АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэллээ.
“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг 2017 оны дөрөвдүгээр сард баталж таван багийн ажлын байрыг засварлажээ. Үүнд 96 сая төгрөг зарцуулсан байна. Мөн Яргуйт, Цагаанчулуут, Зэст, Рашаант, Согоот, Бүрэнбүст, Их залуу, Рашаант, Уртын гол, Говил, Булаг, Баянбулаг, Оюут, Уртбулаг, Жаргалант, Улаантолгой, Дулаан Уул багт шаардлагатай тоног төхөөрөмж авахад 54 орчим сая төгрөг зориулжээ.
Дэд хөтөлбөрийн зорилго нь багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдээ мэдээллээр хангахад нь техник, тоног төхөөрөмжийн дутагдалгүй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэгдсэн юм.  
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻