Тост, Тосон бумбын нуруунд олборлолт хийхээр тоног төхөөрөмжөө байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 14:47:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коэл транс” компани уул уурхайн олборлолт явуулахаар зэхэж байна хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж Улаанбатар хотод хэвлэлийн бага хурал хийлээ.

Газар ашиглах тусгай зөвшөөрөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ огт аваагүй атлаа шууд үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа энэ үеэр онцлоод 
Хөвд, Хоршуутын баянбүрдээ уул уурхайнханд сүйтгүүлэхгүй гэдгээ илэрхийллээ. Нүүрс олборлох шангаа хэдийнэ татаж, техник хэрэгсэл, хүн хүчээ байршуулсан тус компанийн эсрэг Гурвантэс сумынхан 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хүртэл хөлслөн тэмцэж байгаа ажээ. 
Гурвантэс сумын байгаль орчны байцаагчаас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар 38 лиценз байгаагаас 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх аж. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Эс жи эс”, “Чинхуа мак-Нарийн сухайт”, “МАК”, “Өсөх зоос” , “Жавхлант орд” компаниуд юм. 
Тус сумын ногоочин С.Сүрэнхүүгийн хэлснээр у
ул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн гэнэ. Тэрээр, нөлөөллийн бүсэд 30 гаруй өрх өвөлжиж, хаваржиж, зусдаг. Хушаатайн баянбүрдийн газар тариалангийн  бүсэд 20 гаруй га талбайд 20 гаруй өрх ногоо тариалж байна. Гэтэл уул уурхайн компанийн зүгээс нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдтэй уулзаагүй, сумын удирдлагууд ч мэдэхгүй байна. Манай нутагт долоон уурхай ажиллаж байна. Бүгд нүүрс олборлодог. Гэтэл нүүрс олборлолтын явцад байгаль орчин хамгийн их сүйддэг.  Малчид усгүй, бэлчээргүй болж эхэлж байна гэлээ.
Өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл "
Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. “Сауд гоби коэл транс” компанийн хувьд ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн нэр дээр 2013 онд 8000 гаруй га газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Харин нутгийн иргэд энэхүү тусгай зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомж, журмыг ноцтойгоор зөрчсөн гэдгийг баталж байгаа юм" гэлээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻