Өнгөрсөн онд 70 орчим хүүхэд гэмтэж бэртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-19 14:06:23
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ 2017 онд Орхон аймагт зам тээврийн осолд 14, түлэгдэж гэмтсэн 21, өндрөөс унасан  35 хүүхэд байна. Түлэгдэж, гэмтсэн хүүхдийн дийлэнх нь 0-5 насныхан эзэлж байгаа бөгөөд бүгд халуун тогоотой хоол, цайнд түлэгджээ. Энэ нь эцэг, эхийн хайхрамжгүй, хэнэггүй байдалтай  шууд холбоотой гэж ХГБЗХГ-ын мэргэжилтэн Т.Бадамханд хэллээ. Мөн залуу ээж аавууд  хөдөлмөр эрхлэлтэндээ хэт улайрч хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж  байна гэсэн юм.
Орхон аймгийн “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д 2017 онд тус аймагт  27.8 мянган өрхийн 103.6 мянган хүн амьдарч байгаагаас 63 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд үүний 36000 нь байнгын хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, залуучууд хөдөлмөр эрхлэхдээ үр хүүхдийнхээ аюулгүй байдалд огт анхаарахгүй байгаа нь осол, гэмтэлд өртсөн хүүхдийн тоо харуулж байна  гэдгийг  Т.Бадамханд хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻