УИХ-ын гишүүн Л.Энхболд Баян-Овоо сумын иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-18 21:18:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Баян-Овоо сумын иргэдтэй уулзлаа.
Тус сум 3 багийнхаа иргэдийн нэгдсэн хурлыг өнөөдөр хийж энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж иргэдийн санал бодлыг сонслоо. 2018 онд аймгийн төсвийг 171 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж "Их бүтээн байгуулалт-2018" ажлыг эхлүүлээд байна. Мөн энэ жилийг аймгийн хэмжээнд "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон онцолж эрүүл мэндийн ажил үйлчилгээг сайжруулахаар ажлуудыг төлөвлөж байгаагаа дуулгалаа. 
Харин 2017 онд Баян-Овоо суманд цэцэрлэгийн их засвар, өвсний фондын засвар, сумын цэвэр бохирын асуудлыг бүрэн шийдэж зарим төрийн байгууллагад шинэ авто машиныг өгсөн байна.

Д.Мишигсүрэн


相关新闻