Бензин, шатахууны үнэ 70-80 төгрөгөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт "Сод Монгол" ШТС-аас бусад колонкид бензин, шатахууны үнэ 70-80 төгрөгөөр нэмэгдлээ. "Шунхлай", "Петровис", "МТ" шатахуун түгээх станцуудад А-80 бензин 1570 төгрөг байсан бол одоо 1620-1630 төгрөг болжээ. АИ-92 1680 төгрөг байснаас 1760 болж, дизель түлш 1850 төгрөгийн үнэтэй байна.
Бензиний үнэ нэмэгдсэн шалтгааныг түгээгчид “Дээрээс өгсөн даалгавар, ямар учиртайг сайн мэдэхгүй байна. Хэвлэлийнхэнд мэдээлэл битгий өгөөрэй гэсэн” гэх мэт хариултыг өгч байв. Иргэдийн зүгээс бухимдаж байгаагаа илэрхийлж, бензиний үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гэх айдас, хүлээлттэй байна.
Харин "Сод Монгол" ШТС-д А-80 1530 төгрөг, АИ-92 1650 төгрөг байна.

Б.Батчимэг