Орхон аймаг өнгөрсөн онд 2.1 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Статистикийн хэлтэс 2017 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг танилцууллаа. Тус аймаг өнгөрсөн онд 2.3 их наяд төгрөгийн гадаад худалдааны бараа эргэлт хийжээ.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд 651.8 мянган тонн зэс, 6.5 мянган тонн молибден, 15.6 тонн катодын зэс, 29.8м2 хивс зэрэг 2.1 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолжээ.
Харин 28.6 мянган тонн дизель, 22.3 тонн бензин, 9.6 тонн ган бөмбөлөг зэрэг 240.9 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг импортолж авсан байна.
Мөн Орхон аймгаас өөр аймаг руу шилжсэн иргэд 2016 онд 2989 байсан бол 2017 онд 1944 болжээ. Энэ тоо буурсан нь Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөнийг хориглосонтой холбоотой юм. Харин 2016 онд Орхон аймагт 2202 иргэн шилжиж ирсэн бол 2017 онд 2359 иржээ. Шилжиж ирэгсдийн дийлэнхийг Улаанбаатар болон Булган аймгийн иргэд эзэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ