Алдархаан сум 296.7 мянган малаар аймагтаа тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3597.3 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс 1444.8 мянган хээлтэгч, хонь 1837731, ямаа 1352453, адуу 207444, үхэр 192160, тэмээ 7490 тус тус тоологджээ.
Энэ жилийн малын тоо өнгөрсөн оноос 191.1 мянгаар буюу 5,6 хувиар таван төрөл дээрээ өссөн байна.
Харин нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 5.8 хувь, үхэр 5.3 хувь, хонь 51.1 хувь, ямаа 37.6 хувийг эзэлж, бод мал, хонин сүргийн хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрджээ. Завханы 24 сумаас Алдархаан сум 296.7 мянган малаар аймагтаа тэргүүллээ. Их-Уул сум 146.4 мянган хонь, 26.9 мянган үхэр, 17.1 мянган адуугаар, Алдархаан сум 152.3 мянган ямаагаар, Дөрвөлжин сум 2.2 мянган тэмээгээр тус тус аймагтаа манлайлжээ. Харин энэ жил аймгийн хэмжээнд мянгаас дээш малтай өрх 662 болж өссөн байна.
Б.Мягмарсүрэн