Ардчилсан Үндсэн хуулийн ойн барилдаанд гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-14 11:43:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр /2018.01.13/.болж, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ.

Монгол бөхийн өргөөнд болсон
энэ барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын бөхчүүдээр магнайлуулсан 256 бөх зодоглов.



Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын шинэ гарьд Ө.Бат-Орших найм даван түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарлаа.

Аймгийн харцага Д.Пүрэвдорж  бяртай, иртэй, одтой барилдаж, аймгийн цолтнуудаас ганцаараа их шөвөгт шалгарсан амжилтыг үзүүллээ.
 

Д.Өлзий

相关新闻