"Бидний цөөхөн Монголчууд" төслийн багийнхан Өмнөговьт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Бидний цөөхөн Монголчууд" төслийн багийнхан Өмнөговь аймагт ажиллаж байна.
Тус төслийн багийнхан хоёр сар орчмын хугацаанд Өмнөговь аймагт ажиллах юм. Тэд Монгол орныхоо очсон газар нутаг бүрийн хүмүүсийн аж амьдрал түүх соёлыг сурталчлан таниулахаар ажиллаж байгаа ажээ. Аймгийн удирдлага, салбар бүрийн холбогдох албаны хүмүүс уулзаж ажиллах төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өнгөрсөн өдрүүдэд уурхайн бүс нутагт буюу Цогтцэций сумын уурхайнууд, Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад зэрэг газарт уурхайчин, нүүрс тээвэрлэлтийн талаар сурвалжилсан байна.
Эхний удаад "Бидний цөөхөн Монголчууд" төслийн багийнхан тус аймгийн сумдаар ажиллах бөгөөд дараа нь аймгийн төвд ажиллах ажээ.
Тэд Өмнөговь нутгийн онцлог, сайн сайхан өнөөдрийн өнгө төрхийг гэрэл зураг, баримтат кино дэлгэцийн бүтээлд мөнхлөх юм.

Д.Мишигсүрэн