Монгол Улсад самбо бөхийн спорт хөгжсөний 50 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад самбо бөхийн спорт хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэ сарын 11-13-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Манай улсад самбо бөхийн спорт үүсч хөгжсөн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголоос дэлхий, тивийн алт, мөнгө, хүрэл медальтан олон арваараа төрсөн олон улсад танигдсан билээ. Насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ийг Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Б.Энэбишийн нэрэмжит болгосон байна.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад самбо бөхийн гавьяат цолтон 52 байдаг. Бөхийн энэ төрлөөр Монголын тамирчид тив, дэлхийд гаргасан амжилтын замналаа эхэлж байжээ. 1973 онд самбо бөхийн дэлхийн аваргаар гавьяат тамирчин Ш.Чанрав агсан тодорсон түүхтэй.

Д.Өлзий