Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-08 16:06:45
Ховд/МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд зөөлөн бударч орсон цас дагтаршиж, хүйтний эрч чангарч байгаа учир зам талбайд  халтиргаа үүсгэж, машины осол гарах, зорчигчид халтирч унаж бэртэх зэрэг үзэгдэл хэвийн байдлаас илүүтэй ажиглагдах боллоо.
Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын захирамж гарч  нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас цэвэрлэх ажилд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллага, иргэдийг гар бие оролцохыг уриалж байна.
Ховд хотын албан байгууллагууд өнөөдрөөс эхлэн  өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэж, орчны цасыг арилгаж байна.
Цас цэвэрлэх ажилд ялангуяа тээврийн хэрэгсэл зорчдог Буянт гол дагасан засмал замын цас цэвэрлэхэд Зэвсэгт хүчний 0123 ангийн хамт олонд гол ажил нугалж байгаа бол Ховд хотын төв талбайн цасыг аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, Хот тохижилтын газрын ажилтнууд цэвэрлэлээ.
Сүүлийн үед ихэнх албан байгууллагууд үүдэндээ хальтирдаг толигор чулуун хавтангаар шат хийсэн хийсэн нь иргэдийн эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг зарим иргэд хэлж байна.
Тухайлбал тус аймгийн зарим  банк, эмнэлэг, орон сууцнуудын дэлгүүрүүд хальтирдаг шаланд хивс,зөөлөвч дэвсэх зэргээр үйлчлүүлэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, хамгаалалт хийх хэрэгтэйг Жаргалант сумын Засаг даргын ажлын албанаас анхааруулж байна.   
 
А.Бямбасүрэн
相关新闻