Хайрхандулаан сумаас танкны тэсрээгүй сум олдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-05 15:38:44
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгаас танкны тэсрүүлэгчгүй сум олдсоныг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь устгаж буллаа.
Тодруулбал энэ сарын 4-ний өдөр тус сумын Дэрсэн хонхор багийн нутаг “Даахийн цалгар” хэмээх газарт их бууны сум байгааг нутгийн малчин аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсний дагуу шуурхай арга хэмжээ авсан байна. Энэ талаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Штабын дарга н.Дэлгэрсайханаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Онцгой байдлын газрын орлогч дарга Ж.Алтангэрэл “Одоогоор тус газарт ажилласан баг бүрэлдэхүүн ирээгүй, нэгтгэсэн мэдээлэл өгөөгүй байна, Эргэж мэдээлэл аваарай” гэв.
 Б.Батчимэг
相关新闻