Өвөрхангай аймагт бензин, шатахууны үнэ нэмэгдээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бензин шатахууны үнэ шинэ он гараад нэмэгдэнэ гэсэн сураг сонсогдож байсан ч одоогоор тус аймагт урьдын үнэ хэвээр байна. “Магнай трэйд”, “Шунхлай”, “Петровис” зэрэг шатахуун түгээх станцад А-80 1550-1570, АИ-92 1660-1680, АИ-95 1800-1850, дизель түлш 1780-1850 төгрөгийн үнэтэй байна.
“Сод Монгол”, “Их Богд”, “Эрч хүч” зэрэг ШТС-д хамгийн хямд үнэ буюу А-80 1530, АИ-92 1650, дизель түлш 1760, “Тэс петролиум” ШТС-д хамгийн үнэтэй буюу А-80 1600, АИ-1760 төгрөгийн үнэтэй байна.
Бензин шатахууны үнэ нэмэгдэх, эсэх талаар ШТС-ын ажилтнуудаас тодруулахад “Тийм шийдвэр гараагүй, нэмэгдэхгүй байх” гэсэн хариултуудыг өгч байв. Харин үнэ нэмэгдэх сургаар автомашинтай иргэд их хэмжээгээр авч нөөцөлж байгаа гэж байлаа.

Б.Батчимэг