Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг сумдад ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах үүднээс Ховд аймгийн Онцгой комиссын даргын 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар байгуулагдсан ажлын гурван хэсэг өнөөдрөөс сумдад ажиллаж эхэллээ.
Ойрын өдрүүдэд Ховд аймгийн нийт нутгаар цас үргэлжлэн орж байна. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад нэг см цастай байна.
Харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна. Цас ороогүй дээрх сумдын нутгаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тухай мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.
Сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын дарга Ш.Пүрэвхүү нараар ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа сумдыг бүсчилэн нэгдүгээр сарын 5-11-ний хооронд сумдад ажиллаж байна.

А.Бямбасүрэн