Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, хүүхэд, том хүмүүсийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажлын зохион байгуулалттай танилцлаа.
Ажлын хэсэг танилцах явцад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа хэдий ч хүүхэд, дотрын тасгуудын ачаалал ихэссэн, өвчтэн хэвтүүлэх орны тоогоос 10-15 хүнээр хэтэрсэн, нягтрал ихтэй, агааржилт дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын дүрэмт хувцас өмсдөггүй, гаднын хүнд хэрэглэх нэг удаагийн өмсгөл хүрэлцээгүй зэрэг дутагдал гарсан байна.
Мөн хэвтүүлэн эмчлэх хэсэгт ажиллаж байгаа ариун цэврийн өрөөний тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, хүлээн авах, эрэмблэн ангилах өрөө тасалгаа хүйтэн, бага насны хүүхдүүд эмчид үзүүлэхээр дугаар их хэмжээгээр үүсгэсэн зэрэг нийтлэг дутагдлууд ажиглагджээ.
Мөн өвчтөн хэвтүүлсэн хэдий ч хэн гэдэг эмч хэвтүүлсэн нь тодорхойгүй, хэвтэх бичиггүй, өвчтөний түүхэнд тусгагдаагүй эмчилгээ хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ. Дээрх байдлаас дүгнэлт хийж Аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал нарт зөвлөмж хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тодорхой хугацаагаар уртасгасан цагаар ажиллуулж, эмзэг, өртөмтгий бүлгүүдийн хяналтыг сайжруулах, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг нийтэд таниулан сурталчлах арга хэмжээг эрчимжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, холбогдох мэргэжилтнүүдийн ажил үйлчилгээг үүнд чиглүүлэхийг зөвлөв.
Өвчтөнийг хэвтүүлсэн тохиолдолд шаардлагатай голлох шинжилгээ, оношилгоог хийлгэж, өвчнийг нотолгоонд тулгуурлан эмчилгээ эхлүүлж байх, хүлээн авахын үүдэнд дулаан үлээгч байрлуулах, үйлчлүүлэгчдийн тохитой орчин бүрдүүлэх үүрэг өглөө.
Мөн аймгийн төвийн цэцэрлэгүүдэд хүүхдийн ирц шинэ энэ оны 1 сарын 04-ний байдаар дөнгөж 35 хувьтай байна. Энэ нь ханиад томуу ихсэж байгаа нь нөлөөлж байгаа хэдий ч сургуулийн амралт эхэлж, ах, эгч нар нь дүү нараа гэртээ харж байгаатай ч холбоотой аж.
Ховд аймгийн БСШУ-ны газар цэцэрлэгийн хүүхдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой нэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар хаах талаар яаманд албан бичиг явуулсан байна.

А.Бямбасүрэн