Цэргийн үүрэгтний шинэчилсэн бүртгэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Монгол улсын цэргийн албаны тухай хууль, Монгол улсын батлан хамгаалахын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/331 тоот тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”, аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02 өдрийн А/566 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Жаргалант сумын хэмжээнд цэргийн бүртгэл эхэллээ.
Цэргийн бүртгэл энэ сарын 10 хүртэл явагдах юм.
Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэн Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.17.3 зааснаар “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн хариуцлагатай учраас Жаргалант сумын 18-50 насны иргэд харьяа баг дээрээ очиж цэргийн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах болохыг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа.
А.Бямбасүрэн