Цагдаагийн газар “Үйлчилгээний хуудас” тарааж, хууль зүйн зөвлөгөө өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-04 17:11:23
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт ирж үйлчилгээ авсан иргэдэд өнөөдрөөс эхэлж “Үйлчилгээний хуудас” тарааж, хууль зүйн зөвлөгөө өгч эхэллээ.

Тус хуудсанд цагдаагийн байгууллагын тусламж шаардлагатай үед хэрхэн хандах, байгууллагын үйл ажиллагаатай яаж танилцах, цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг хэнд гаргах, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хэнд мэдээлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө, ял шийтгэлийн лавлагааг хэнээс яаж авах зэрэг мэдээллүүд багтсан байна.

Уг ажлыг байгууллагын угтах үйлчилгээ хариуцсан албан хаагч зохион байгуулах ба 2018 оныг дуустал үргэлжлэх аж.

Ө.Нурболат
 
相关新闻