Ханиад томуугаар өвчилж, хэвтэж эмчлүүлэгсдийн тоо ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-04 11:32:34
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн 20 хувь нь ханиад томуугаар өвчилсөн тохиолдол гарч байна. Үүний 52 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж, тус төвийн хүүхдийн тасагт 39 хүүхэд, дотрын тасагт 40 том хүн ханиад томуу, амьсгалын замын өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасаг, дотрын тасаг  10-15 ороор илүү ачаалалтай байна.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотой томуу томуу төст өвчин ихэсч, өвчлөл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажлын ачаалал, тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ажлын зохион байгуулалттай танилцаж, БОЭТ-ийн дуудлага хүлээн авах 103, хүүхдийн амбулаторид өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, шаардлагатай бол гавьяаны амралтандаа байгаа эмч нарыг татан оролцуулж 17,00-20,00 цаг хүртэл ажиллуулах үүрэг, зөвлөмж өгсөн байна.
                                                                                                                                                           А.Бямбасүрэн
 
相关新闻