Шинэ жилийн баяраар гэмт хэргийн дөрвөн дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, Шинэ жилийн баярын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр, амралтын өдрүүдэд жижүүрийн шуурхай албанд гэмт хэргийн 4, зөрчлийн 5 дуудлага ирснийг хүлээн авч, холбогдох хуулийн дагуу шалгаж байна.
Энэ өдрүүдэд өмчийн эсрэг гэмт хэрэг 3, зам тээврийн ослын 1, золгүй учралаар нас барсан 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 9 иргэнийг эрүүлжүүлж, 14 иргэнийг ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байна.
Баяр ёслолын өдрүүдийг тохиолдуулан аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхэлдэг 34, худалдаа эрхэлдэг 388 аж ахуйн нэгж, иргэдэд албан мэдэгдэл, зөвлөмж өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан болохыг аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг мэдээллээ.

Б.Батчимэг