Өмнөговь аймагт ихэр хүүхэдтэй 165 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-02 13:39:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль энэ оны эхнээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.  
Энэхүү хуулиар жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эхчүүд сар бүр тэтгэмж авах эрхтэй болсон бол 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүдэд сар бүр хүүхэд асарсны, дөрөв хүртлэх насны ихэр хүүхэд төрүүлсэн ээжид нэг удаа, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж авах эрхтэй болж байна.
Өмнөговь аймагт ихэр хүүхэдтэй 165 өрх байдаг бөгөөд үүнээс гурван ихэр хүүхэдтэй гурван өрх байна. Мөн 2016 оны байдлаар 0-3 насны 6540 хүүхэд байдаг гэсэн статистик мэдээлэл байгаа юм.
Иргэд тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гарган шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн өгөх юм. Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд нөхөн олгохгүй ажээ. Мөн сар бүр олгох тэтгэмжийг тухайн сарын 20-ноос, улиралд олгох тэтгэмжийг тухайн улирлын сүүлийн сарын 20-ноос хойш тус тус олгох юм байна.
Д.Мишигсүрэн
 
相关新闻