Шинэ дулааны станцад гал гарч, нүүрс шатаагч хоолойд гэмтэл үүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-26 10:02:57
Ховд/МОНЦАМЭ/ Өчигдөр  08 цаг 55 минутад  Ховд аймгийн Дулааны 2 дугаар  станцын нүүрс дамжуулах хоолойд гал гарч, тэг зогсолт хийж Онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтраасан юм. Энэхүү шинэ дулааны станц 1400 айл өрх, 56 аж ахуйн нэгж байгууллага, 23 төсөвт байгууллагын дулаан, ая тухтай амьдрах нөхцлийг нь хангадаг онцгой объектын нэг.
Өвлийн ид оргил ачааллын үед Дулааны 2 дугаар станцын халаалт нэг тогоогоор явж, нүүрс дамжуулах шатаагч хоолойд /конвер/ эвдрэл гарч хоёр зуух хэвийн ажилд ортол нэлээд хугацаа шаардахаар гэмтэл гарч, гэмтлийн шалтгааныг Эрчим хүчний яаманд уламжилсан байна.
Нүүрс дамжуулах хоолой эвдэрсний улмаас нүүрс зөөх гар ажиллагаанд шилжиж тус станцын ажилтнууд цаг завгүй ажиллаж, шаардлагатай тохиолдол хүч нэмэгдүүлнэ гэж аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх мэдээллээ.
Дулааны станцын гэмтлийн шалтгааныг тогтоох хүртэл доголдолтой байгаа энэ цаг үед айл, өрх, албан байгууллагууд хаалга цонхоо дулаалах, сургууль,цэцэрлэгийн хүүхдүүийг дулаан хувцаслах зэрэг иргэд өөрсдөөсөө хамааралтай бүх арга хэмжээг авч ажиллахыг аймгийн удирдлагууд анхаарууллаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус шинэ Дулааны станц урьд шөнө нь шинэ жилээ тэмдэглэсэн гэх мэдээлэл байна. Ер нь шинэ жилийн баяр тэмдэглэхтэй холбоотой Ховд аймагт сахилга хариуцлага суларч, ноцтой зөрчлүүд, тэр бүү хэл хүн амины хэрэг гарч байгаа нь сэтгэл түгшээж байна хэмээн иргэд ярьж байна. 
                                                                                                                                          А.Бямбасүрэн
 
相关新闻